Мал эмнэлгийн ерөнхий газраас Мал, амьтны эмийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж нийт есөн аж ахуй нэгжийн 26 нэр төрлийн эм шинээр бүртгэх тухай, хоёр аж ахуй нэгжийн 14 төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгах тухай хүсэлтийг хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. Үүнд:
Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.9 дах хэсэгт заасны дагуу эмийн бүртгэл шаардахгүй импортлох Тэжээллэг чанартай тэжээлийн нэмэлтэд хамаарах бүтээгдэхүүнийг ялган тодорхойлох зөвлөмжийг боловсруулан хүргүүлэх;
“Малын эмийн хэрэглэх заавар боловсруулах зөвлөмж”-ийг боловсруулан малын эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүргүүлэх;
15 нэр төрлийн эм, бэлдмэлийг малын эмийн бүртгэлд шинээр бүртгэх;
Нэг нэр төрлийн эмийг эмийн бүртгэлээс хасах;
13 нэр төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгах;
Эмийн бүртгэлд бүртгэлтэй байгаа ивермектин агуулсан албендазол шимэгчгүйжүүлэх бэлдмэлүүдийг хээрийн туршилтад оруулах зөвлөмж хүргүүлэх;