Цаг үеийн мэдээ

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Аварга Оргихын Хангайн нэрэмжит бөхийн барилдааныг өнөөдөр зохион байгууллаа. Бөхийн барилдаанд зуун хорин найман алба хаагч уран мэхийг уралдуулан барилдаж түрүү бөхөөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлагч О.Базарсад шалгарч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Отгонбаяр үзүүрлэлээ. 

Шөвгийн дөрөвт Аврах ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Улаанхүү, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн , гал сөнөөгч, дэд ахлагч М.Төрболд нар үлдэж, уран мэхийг уралдуулан барилдлаа. Бөхийн барилдааны "Уран барилдаантай бөх"-өөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Д.Наранбаатар, "Уран гараа дэвээтэй бөх"-өөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн захирагч, хошууч Н.Төрбат нар шалгарлаа. 

Алба хаагчдад шагналыг дарга, хурандаа Г.Галбадрах болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгч, амжилт хүслээ.

Таны сурталчилгаа