Цаг үеийн мэдээ

Японы Uniqlo брэнд Хятадын Shein брэндийн эсрэг зарга үүсгэж Токио хотын шүүхэд хандсан байна. Shein компани Uniqlo-ын хамгийн их борлуулалттай цүнхнүүдийн нэг болох “Mary Poppins” загварын мөрний цүнхийг хуулбарласан хэрэгт буруутгагджээ.

ТикТокчид Uniqlo-ын тус цүнхтэй хамт бичлэг хийсэн нь цахим сүлжээнд өргөн тархаж эрэлт нь нэмэгдсэн байна. Гэвч Shein брэнд тун төстэй цүнх үйлдвэрлэснээр Uniqlo-ын хэрэглэгчдийн итгэлийг сулруулж, ашиг орлогоос нь хуваалцаж байна гэж үзжээ. Тиймээс Японы брэнд Хятадын компанийг дуураймал цүнхээ худалдаалахыг нэн даруй зогсоохыг шаардаж, учруулсан хохиролдоо нөхөн төлбөр олгохыг шаардсан байна.

“Mary Poppins” загварын цүнх нь цахим сүлжээнд шидэт цүнх хэмээн алдаршжээ. ТикТокт тавьсан бичлэг дээр уг цүнхэнд лэптоп, усны сав, лаа, робот тоос сорогч, тэр ч бүү хэл сэлбэгийн багц багтаж байгааг хэгжилтэйгээр харуулсан байна. Бестселлер болоод байгаа цүнх дунджаар 13 ам.доллароор зарагдаж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC.com

Таны сурталчилгаа