Цаг үеийн мэдээ

Улаангом политехник коллежийг өвлийн төгсөлтөөр 13 мэргэжлийн 187 төгсөгч төгсөж байна.

Нийт төгсөгчдийн 77% нь ААНБ, үйлдвэрлэлийн орчинд, 23% нь сургуулийн дадлагын газарт дадлагажиж мэдлэг, ур чадвараа ахиулж, төгсөлтийн үнэлгээнд амжилттай хамрагдлаа.

Төгсөлтийн үнэлгээнд чадамжийн үнэлгээний эрх бүхий дотоодын баталгаажуулалтын ажилтан, үнэлгээний ажилтан (ажил олгогч, инженер, техникийн ажилтан)-аас бүрдсэн нийт 60 гаруй байгууллагын төлөөлөл хамтран ажиллалаа.

Улаангом политехник коллежийн өвлийн төгсөлтийн 6 төгсөгч Солонгосын “Инха техникийн коллеж”-д Гагнуурчны нарийн мэргэжлээр 2 жил тэтгэлэгтэй суралцахаар боллоо.

Таны сурталчилгаа