Мал эмнэлгийн газрын даргын тушаалын хэрэгжилт, бог малын мялзан өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, халдварыг эрт илрүүлэх зорилгоор мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй хамтран бог малын мялзан өвчний шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг зохион байгууллаа.
Тандалтад Говь-Алтай аймгийн хэмжээний нийт малчин өрхийн 23% буюу 18 сумын 1856 малчин өрх хамрагдаж, асуумж судалгаагаар Баян-Уул сумын Баянбогд багийн 1 малчин өрхийн 199 хонь, 170 ямаа, нийт-369 бог малд эмнэл зүйн үзлэг хийхэд шинж тэмдэг илрээгүй.
Эх сурвалж: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР