Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас алба хаагчдыг өөрийн болон бусдын амжилт, хамт олон, эрхэлж буй ажил,  эх орноороо бахархах сэтгэгдлийг төрүүлэх зорилгоор “Бахархал-Талархал” сарын аяныг зохион байгуулж байна. 

Аяны хүрээнд энэ оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд хурандаа Ч.Батжаргал захирагчтай Хилийн цэргийн 0184 дүгээр ангитай харилцан туршлага солилцон цэргийн алба хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт зохион байгуулж, хил орчмын бүсэд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан санал солилцож ажиллалаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын тасаг бүрийн төлөөлөл найман ахлах албан тушаалтан, хилчин дайчдын хамтаар эх орны торгон хилийн зурваст хилийн харуулын үүрэг гүйцэтгэсэн нь онцлог үйл явдал болсон юм.

Таны сурталчилгаа