Цахим орчинд "Бурханы хүү Баярбаатар" нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж, өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд сулласан.
Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр юм.
Хэргийг сануулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн "Б" нь "Бурханы хүү Баярбаатар" нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан.
Цагдаагийн байгууллагаас энэ асуудалд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэргийг нээж, хэргийг шалгасан байна.