Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський цэргийн гол удирдагч командлагч генерал Валерий Залужныйтай зөрчилдөх болсон байна. Ерөнхийлөгч командлагчаа халж солихыг хүссэн боловч генерал Залужный Ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцэж, ажлаа өгөхөөс татгалзжээ. Үүгээр ч зогсохгүй армийн ерөнхий командлагч Зеленськийг өөрийг нь огцруулж болзошгүй гэдгийг зарим хэвлэлүүд нийтэлсэн байна.
Өнгөрсөн зун Украины сөрөг довтолгоо амжилтгүй болсонтой холбогдуулан төрийн тэргүүн болон ерөнхий командлагчийн хооронд зөрчил маргаан хэдэн долоо хоногийн турш үргэлжлээд байгаа юм. Гэвч Ерөнхийлөгчийн тушаалыг Ерөнхий командлагч хүлээж авч чадахгүйгээр барахгүй албадлагаар ажлаа өгөхгүй гэсэн нь олон хүнийг цочирдуулжээ.
Генерал Залужныйгийн холбоотон бөгөөд Украины сөрөг хүчний намын гишүүн Олексий Гончаренко Ерөнхийлөгч Зеленськийн шийдвэр буруу гэж үзсэнээ хэлсэн байна. Ерөнхийлөгч Зеленський Батлан хамгаалахын сайдаар Олексий Режниковын оронд томилохоор яригдаж байсан Тагнуулын албаны дарга Кирило Будановыг Ерөнхий командлагчаар томилж магадгүй гэсэн цуу яриа байна.
Энэ хооронд АНУ-ын конгрессын танхимд Украинд 61 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх эсэхийг шийдвэрлэх чухал үе тохиож байна. Хэрэв энэ тусламжийг авч чадвал Украин зэвсгийн хэрэглээгээ жилийн турш хангах боломжтой юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын орнуудад хандан Украинд туслахыг уриалжээ.
Эх сурвалж: Тheguardian.com