Экологийн цагдаагийн албаны төв, орон нутгийн алба хаагчид хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүллээ.
Тодруулбал: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Бяран” гэх нэртэй тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоциклтэй гарсан байна” гэх мэдээлэл иргэдээс ирсний дагуу шалгалтын ажиллагаа зохион байгуулахад тус аймгийн харьяат Д.Б, М.Н, Б.Б, нарын 6 этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж 35 кг ногоон хаш чулуу олборлосон болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан 3 ширхэг цасны мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу, зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.
Бямбажав НЯМЖАВ
2024-02-27
энүүгээрээ ингэж явахаар цасан дээр явах боломжтой хөсөг залгаад өвс тэжээл зөөдөг болоосой
Зочин
2024-02-27
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД БОЛОН ХЭРЭГ НЬ ИЛЧЛЭГДСЭН ХУЛГАЙЧ НАРАА ИНГЭЖ СҮРЖИГНЭН БАРИВЧИЛДАГ БОЛООСОЙ. ЭД НАР НЬ ТИЙМ Ч ЯДАРСАН ХУЛГАЙЧУУД БИШ БОЛОЛТОЙ
2024-02-27
Aimaar here ilrvvlje kk
Зочин
2024-02-27
Хэдэн кг байгалын чулуу авсаны төлөө цасны мотоциклээ хураалгажээ . Гэтэл хичнээн тонн нүүрс хулгайгаар гарсан гээд яригдаад байдаг . Нөгөө нүүрс хулгайлсан машинууд нь одоо ч тээврээр хийсээр .
Зочин
2024-03-02
Чулууны наймаачдыг зогсоосонд баярлалаа Газар газар сүвлэсэн новшнууд хужаа хүүхний гарын боол