Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багт нам даралтын зуух дэлбэрсэн гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 24-ний өдрийн 23:08 цагт аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авсан. Алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэгт нам даралтын зуух дэлбэрсний улмаас тааз хэсэгт нуралт үүссэн байжээ. Мөн иргэн С /52 настай, эрэгтэй/-ийн толгой, гар түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.