Техас мужийн Панхандле хотод өчигдөр /2024.02.28/ ойн түймэр дэгдсэн нь тус улсын түүхэн дэх хоёр дахь удаагийн том түймэр болсон гэж үзжээ. Экса мужийн амбан захирагч Грег Эбботт, ой хээрийн түймрийн голомт нэмэгдсэн учраас гамшгийн хариу арга хэмжээний тухай тунхаг бичиг гаргажээ. Хэт халалт, хуурайшилтаас ой, хээрийн түймрийн гаралт олширч нийт 3,439,827,959.04 ам.метр талбай шатсан бөгөөд эрсдэлтэй бүсийн 60 мужийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү тунхаг бичиг баталсан байна. Түүнчлэн, тус хотын гал түймэртэй тэмцэх алба болон онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнийг бэлэн байдлын II зэрэгт шилжүүлэв.
АНУ-аас гадна Австралийн Виктория мужид 2024.02.22-ноос хойш ой, хээрийн түймэр асаж байна. Тус мужид гал түймрийн аюулын зэрэглэл тогтоож, мужийн баруун хэсгийн Виммер орчимд "гамшгийн" эрсдэлтэй болсон бөгөөд хэрэв тэнд түймэр шинээр дэгдвэл "хяналтгүй, унтраах боломжгүй" болно гэж Цаг уурын товчооноос мэдээлэв. Австралийн Цаг уурын товчооны мэдээлснээр, хэт халалт, хуурай, салхитай нөхцөл байдал нь Виктория болон Өмнөд Австралийн бүс нутгаар "гамшгийн аюулаас давсан гал түймрийн аюулыг" бий болгож өмнө нь тохиолдож байгаагүй их өргөн газар нутгийг хамарсан түймэр гарлаа гэжээ. Агаарын температур 40°C хүртэл халж, салхины хурд цагт 60-70 км (37-43 миль/цаг) хүрч байгаа талаар Виктория мужийн Гал түймэртэй тэмцэх газрын (CFA) ахлах ажилтан Жейсон Хеффернан хэлсэн байна. Тус мужид олон тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулсан гамшгийн улмаас 400 гаруй байшин барилга нурж, 6800 мал үхжээ. Мөн 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгов.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: Сbsnews.com