Нигери улсад зэвсэглэсэн бүлэг этгээд сургуулийн 287 сурагч хүүхдийг хулгайлж, тэрбум найра буюу 621,848 ам.долларын барьцаа нэхжээ. Хэрэв барьцааны мөнгийг төлөхгүй бол сурагчдын бүгдийнх нь амь насыг хорооно гэж барьцаалагчид анхааруулсан байна.
Зэвсэгтэй этгээдүүд сурагчдыг гуравдугаар сарын 7-ны өдөр хулгайлсан бөгөөд энэ өдрөөс хойш гурван долоо хоног буюу 20 хоногийн дотор барьцааны мөнгийг төлөх шаардлага тавьжээ. Барьцаалагчид Засгийн газартай хонзогносон гэх үндэслэлээр уг хулгай дээрмийн гэмт хэргийг үйлдсэн гэж тайлбарласан байна.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн өглөө мотоцикл унасан зэвсэглэсэн дээрэмчид Кадуна мужийн Курига хотын LEA бүрэн дунд боловсролын сургууль руу халдсан. Тэд 300 гаруй сурагчийг хулгайлсан бөгөөд зарим сурагчдыг аварч, 287 сурагчийг аварч чадаагүй байна.
Кадуна мужийн захиргаа хулгайлагдсан сурагчдыг аврахын тулд боломжтой бүх зүйлийг хийхээ амлажээ. Тус муж нь нийслэл Абужа хоттой хиллэдэг ойрын жилүүдэд олон тооны хүүхдүүдийг хулгайлсан гэмт хэрэг хэд хэд давтагдсан байна. Тус мужийн хувийн сургуулиас зэвсэглэсэн этгээдүүд 140 сурагчийг хулгайлсан хэрэг 2021 онд гарч байжээ.
Эх сурвалж: CNN