Цаг үеийн мэдээ

Израилын армийн долоо хоногийн өмнө явуулсан ажиллагааны үеэр Палестины Хамас бүлэглэлийн удирдагчдын нэг Марван Исса алагдсан тухай Цагаан ордны төлөөлөгч Жэйк Салливан мэдэгджээ. 

Хамас бүлэглэл Израил руу өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр гэнэт довтолсноос хойш амь үрэгдсэн Хамасын хамгийн өндөр албан тушаалтан нь Исса болж байна. Тэрээр Хамас бүлэглэлийн зэвсэгжсэн армийн дэд командлагчийн үүргийг гүйцэтгэж байжээ. 

Хамас дэд командлагчаа алдсан тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай дамжуулж байна. Израилын армийн Газын төв хэсэг дэх Нусейрат дүрвэгсдийн хуарангийн доор ухсан хонгилд явуулсан агаарын дайралтын үеэр Марван Иссаг устгасан гэж үзжээ. 

Хамас бүлэглэлийн Израилд явуулсан довтолгооны дараа Европын Холбоо Иссаг террористуудын хар жагсаалтад оруулсан юм. 

Эх сурвалж: BBC.com

Таны сурталчилгаа