Цаг үеийн мэдээ

Москва хотын захад орших Красногорск хотын Crocus City Hall-д болсон террорист халдлагын улмаас 93 хүн амь үрэгдсэн бөгөөд энэ тоо цаашид ч өсч болзошгүй хэмээн Оросын Мөрдөн байцаах хороо мэдээллээ.

Мөн Брянск мужид террорист халдлага үйлдсэн дөрвөн сэжигтнийг баривчилсан тухай Мөрдөн байцаах хороо мэдээлсэн байна.

Түүнчлэн Мөрдөн байцаах хорооноос “Концертын танхимд хийсэн шалгалт үргэлжилж, эд мөрийн баримт хураан авч, хяналтын камерын бичлэгийг судалж, хохирогчидтой холбогдох ажлыг эхлүүлсэн” гэж мэдэгдлээ.

"Террористууд халдлага үйлдэхдээ автомат зэвсэг ашигласан бөгөөд тэдний орхисон сумны, зэвсгийг мөрдөн байцаагчид хураан авсан" байна.

Одоогоор 93 хүний ​​37-гийнх нь цогцсыг таниулаад байна. Амь үрэгдэгсдийн нэрсийг Москва мужийн Эрүүл мэндийн яам нийтэлсэн байна. Мөн шархадсан иргэдийн жагсаалтыг нийтэлсэн бөгөөд үүнд 121 хүн багтсан байна.

Москва хотын дарга Сергей Собянин хэлэхдээ, эрх баригчид хохирогчдод 500 мянгаас гурван сая хүртэл рубль төлнө. Террорист халдлагын үеэр эцэг эх нь нас барсан хүүхдүүдэд сар бүр мөнгө олгоно гэж Москва мужийн захирагч Андрей Воробьев мэдэгджээ. 

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа