Иргэн та улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө дараах зүйлийг анхаараарай.
- Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх,
- Шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19:00 цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.
Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:
- Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. /Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай/
- Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.
Шинжилгээний дараа:
- Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно,
- Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно,
- Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовуурь учраас эмийн эмчилгээ шаардлагагүй.
1
2024-04-04
Дурандуулсаны дараа амнаас нэлээд цус гарсан, тэгээд хэд хоног ходоол хөндүүр явсан,
2024-04-05
Энэ дуран гэх муухай бүдүүн хар шалаанк буюу хар хаймраа одоо болимоор юмаа. Улс орнууд хөгжөөд л байхад манай улс гэж хөгийн хоцрогдсон зүйлээр л үзээд байдаг .
Сайнхишиг
2024-04-06
Орчин үеийн сайн дуран эхо ашиглах нь зөв
2024-04-07
Ходоовны дуранг хийхэд Эмчийн чадвар маш чухал бсан шүү.Эмч эмнэлгээ зөв сонгллрой
2024-04-07
Ходоовны дуранг хийхэд Эмчийн чадвар маш чухал бсан шүү.Эмч эмнэлгээ зөв сонгллрой