ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас тодрууллаа.
-Р.Базарыг мөнгө угаасан хэргээр саатуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дээрх хэргийн талаар Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Цагдаагийн байгууллагаас мэдээлнэ. Миний хувьд дээрх асуудлаар ямар ч мэдээлэлгүй байна. Тэр хүнтэй холбоотой нэг мэдээлэл бий. "Таван их" ажиллагааны хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хууль зүйн сайд ахлаж ажиллаж байгаа. Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа. Иргэн Р.Базараа гэдэг хүнтэй холбоотой УДШ-ийн шийдвэр гарсан. Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас ХЗДХ-ийн сайдад ирсэн гомдол байгаа. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд 13.3 тэрбумыг барагдуулж, үлдсэн 65 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэхдээ ямар гэмт хэргээр хорьсныг нь мэдэхгүй байна.
-Сэлэнгэ аймагт болсон 4 цагдаатай холбоотой гэмт хэрэг бий. Энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Энэ бол бүх насаар хоригдох ялтай гэмт хэрэг. Тухайн этгээдүүдийн хэрэг мөрдөн шалгагдаж байгаа. Өнгөрсөн онд болсон асуудлаар сэтгүүлч мэдээлэл хийсэн байна лээ. Бүлэглэж хүчиндсэн гэж мэдээлэл хийсэн. Дараа нь бүлэглэж хүчиндээгүй гэсэн байна лээ. Хохирогчийн хууль ёсны эрх ашиг номер нэг. Ямар эх сурвалжтайгаар хохирогч охины мөрдөн шалгах явцад өгч байгаа мэдүүлэг, яриа хэвлэл мэдээллээр гараад байгаа вэ гэдэг дээр хохирогчийн ээж гомдол гаргасан. мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах бол гэмт хэрэг. Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудал бол тэргүүн эрх ашиг. Гэмт хэргийг шалгах ажиллагаанд би оролцдоггүй. Тухайн этгээдүүд буруутай нь тогтоогдвол хүн алах гэмт хэргээс гурав дахин өндөр ял шийтгэлтэй буюу бүх насаар хоригдох ялтай гэмт хэргийн асуудал.
-Цагдаа нарын ёс зүйтэй холбоотой асуудал дээр цагдаагийн байгууллагад чиглэл өгсөн үү?
-Сайн ч цагдаа бий, муу ч цагдаа бий. Сахилга хариуцлагад өндөр шаардлага тавьж ажиллаж байгаа. Ингэхдээ би томилгоонд оролцохгүй байх бодлого барьж байгаа. Цагдаад улс төрийн нөлөөлөл оруулахгүй. Хэн нэгний даалгавар захиасаар томилгоонд оролцдог явдлыг халж байгаа. Цагдаа дотор зөвхөн мэргэжил, ур чадварын шалгуураар өсөж, томилгоо авдаг мэрит зарчмыг тогтвортой таван жил барьж байж, улс төрийн нөлөөллөөс нь ангижруулна гэсэн бодлогыг барьж ажиллаж байгаа.
-Хохирогч мэдүүлгээсээ буцсан гэх мэдээлэл байна...
-Та яаж мэдээд байна вэ. Хүүхэд юу ярьж байгааг яаж мэдэж яриад байгаа юм бэ. Ер нь хэн мэдээд байна. Хүүхдийн эрх ашиг шүү дээ. Үр дагавар нь ноцтой байхгүй юу. Тэр хүүхэд чинь үргэлжлүүлж амьдрах юм байгаа биз дээ. Том хүн болж ар гэр, үр хүүхэдтэй болно. Хүүхдийн асуудал дээр хувийн мэдээллийг хэрхэвч гаргуулахгүй.
-Сонгуульд нэр дэвших үү?
-Дэвшинэ. Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшинэ.
-Хэрэг эрхлэх газрын дарга таныг дэвшүүлэхгүй гэх яриа гарсан?
-Манай нам нэг хүний өмч биш.
BryanTelry
2024-09-18
Стильные заметки по выбору крутых образов на любой день. Мнения стилистов, новости, все новые коллекции и мероприятия. https://moismi.ru/info/704-kak-otlichit-originalnuyu-veshch-balmain-ot-poddelki-osnovnye-sovety/
Briankeemi
2024-09-29
Модные заметки по выбору крутых видов на каждый день. Заметки стилистов, новости, все коллекции и мероприятия. https://sneakersgo.ru/content/italyanskih-shik-dlya-vashih-glaz-opravy-ot-prada/