Цаг үеийн мэдээ

Чингис хаан Үндэсний  музей  Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрх Элчин сайдын яамтай хамтарч найруулагч Мишэль Пласидогийн “Караважжогийн сүүдэр” (түүхэн драм) киног 2024 оны 05 сарын 22-ны 17:00 цагт олон нийтэд зориулан ганцхан удаа үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна. 

Тус музей нь түүхэн дурсгал, урлагийн сор бүтээлүүдийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үүргийнхээ хүрээнд Италийн урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Караважжогийн бүтээлийг илүү ойроос үзэж, харах боломж ийнхүү бүрдэж буй тул Чингис хаан Үндэсний музейн 7 давхрын Их танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Караважжо нэрээр алдаршсан Микеланжэло Мэризи нь сэргэн мандлын үеийн алдартай зураач бөгөөд, тухайн үедээ шашны сэдвүүдийг уран зурагт дүрсэлж, сүмийн сургаалыг эсэргүүцдэг нэгэн байжээ. Караважжо уран зургуудаараа дамжуулан биеэ үнэлэгч, хулгайч, тэнүүлчдийг дүрсэлдэг байсныг  Ромын V-р Ширээт лам Пауль мэдээд, Ватиканы нууц албанд зураачийг мөрдөн шалгахыг тушаажээ. 

Мөрдөн байцаалтын дүнгээр Караважжо өрсөлдөгчөө хөнөөсөн хэргээр цаазаар авах ялд унаж, өршөөл эрсэн хүсэлт нь биелэх эсэх, "Сүүдэр" гэгддэг ахлах мөрдөн байцаагч Караважжогийн зөрчилдөөнтэй муу муухай, сайн чанаруудыг илчилдэг. 

Таны сурталчилгаа