УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Үүнээс “Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшилт яах аргагүй анхаарал татаж байна. Учир нь “Үндэсний Эвсэл-ийн нийт нэр дэвшигчдийн 10 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбарынхан эзэлжээ. Тэдгээр нь бүгд энэ салбарынхаа “акул”-ууд байгаа нь бүр ч олзуурхмаар. Тухайлбал, Төвийн бүсийн тойрогт ХАА салбарт 26 жил ажилласан туршлагатай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Л.Баяртулга, ХААИС-д 16 дахь жилдээ багшилж буй, Монгол улсад хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхэд ажиллаж байгаа Т.Насанжаргал, Австри, Герман улсад боловсрол эзэмшсэн, агрономич, хөрс судлаач, доктор, салбартаа 28 жил ажилласан туршлагатай Б.Ундрах-Од нар багтжээ.
Н.Номтойбаярын хувьд энэ өвөл Ирланд руу явж, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого боловсруулах талаар ажил хэрэг болгоод байсан. Энэ зорилтынхоо хүрээнд хөдөө аж, ахуйн салбарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэжээ.
Нэр дэвшилтэд жин дааж буй дараагийн мэргэжилтнүүд бол хуульчид. Нэр дэвшигчдийн 30 орчим хувийг хууль, эрхзүйн салбарынхан эзэлж байна. Тэд салбартаа багадаа 20 жил ажилласан байгаа нь хууль тогтоох байгууллагад ард түмнийг төлөөлөхөд чухал үзүүлэлт болох нь мэдээж. “Үндэсний Эвсэл”-д их, дээд сургуулийн захирал, гадна, дотны сургуулиудад багшаар ажиллаж, мэргэшсэн боловсролын салбарынхан ч цөөнгүй хувийг эзэлж байна.
Товчхондоо, нэр дэвшилтийг харахад олонд танигдсан нүүр царайг хайхаас илүү бодлого тодорхойлоход шаардлагатай мэргэшсэн нэгнийг илгээхийг зорьсон нь харагдаж байна. “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр 21 аймгаар тойрохдоо тарни мэт давтаж явсан “1 улс төрч - 1000 мэргэжилтэн” зарчмаа тун чиг сайн барьчихаж. Тэр нь ч нүдээ олжээ.
зочин
2024-05-22
шинэ үе эхлээсэй Номтыг хоёр гараа өргөж дэмжинээ амжилт
2024-05-22
Үндэсний эвслийг дэмжиж байна амжилт хүсье
2024-05-22
Үндэснии эвсэл гарж энэ ялзарсан парламентииг өөрчлөх хэрэгтэи амжилт дэмжиж баигаа шүү
bilguun
2024-05-22
undesnii evsel ner nuluu buhii humuus geheese iluu chadvarlag bolovsroltoi medlegtei humuusig devshuulje bayrluushtai ym
2024-05-22
Улс төрд шинэ салхи оруулах нь зөвөө. Ядах нь ээ энэ сонгуулиар хэдэн суудал аваасай гэж бодож байна. Угаасаа нөгөө МАНгарууд нь олонх болох байлгүй.
Амарсанаа Бүрэнбаатар
2024-05-22
Одоо НОМТ гишүүн гарж энэ улс төрииг нэг зохицуулахгүи бол ёстои бүткү болох гээд байна шүү
2024-05-22
Muusain MANAN giin hulgaich avilgachdaas salah tsag ni bolsoon. Hvchtei 3 dagch hvchin bn demjih bolno
2024-05-22
За залуу хүний хувьд хэлхэд энэ ёстой дажгүй санагдаж бна ийййм хүмүүсээ дэмжиж гаргаарайда залуусааа
Baatraa
2024-05-22
Shine evsel shine ireedui huleelj bna gj naidaj bna undesnii evsel
Buka
2024-05-23
Amjilt demjij bn