Монголын чөлөөт бөхийн олимпын эмэгтэй шигшээ баг Унгар улсын нийслэл Будапешт хотноо зургадугаар сарын 6-9-ний хооронд зохиогдох дэлхийн чансаа олгох тэмцээн болон олон улсын хамтарсан бэлтгэлд оролцохоор хөдөллөө.
Унгарын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн болно. Тус тэмцээнд П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар оролцоно. Харин тэмцээний дараа Унгарын олимпын бэлтгэлийн төвд эмэгтэйчүүдийн шигшээ баг олон улсын хамтарсан бэлтгэлд гарна. Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай 5 эмэгтэй тамирчин хамрагдана.