Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Чойжамцын Пүрэвсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган хангайн хөгжлийн төлөө сан", "Булганхангай" дэвжээний бөх, улсын начин Хутагийн Цогтгэрэл түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Алдар спорт хороо, Булганхан дэвжээний бөх, аймгийн арслан Б.Хашбат, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Эрдэнэс Тавантолгой ХК, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн өсөх, өрнөх начин Х.Мягмарсүрэн нар шалгарлаа.
Наймд улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Ш.Дарханбат, аймгийн хурц арслан Б.Очирхүү, аймгийн арслан Г.Ганбаатар нар үлдэв.
Дараагийн долоо хоног буюу зургаадугаар сарын 07-нд 12:00 цагаас Увс аймгийн Зүүнхангай сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 08-нд 11:00 цагаас Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спорт үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн нэрэмжит Наадмын сорилго улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан, 09-нд 13:00 цагаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын түүхт 40 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болж, 2023-2024 оны улирлын барилдаанууд өндөрлөнө.