“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-гийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
1995 онд Итали Улсын Ром хотноо батлагдсан уг конвенц нь хулгайлагдсан, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, нөхөн төлбөрийн нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэрэг 1970 оны конвенцод заагаагүй зарим асуудлыг нарийвчлан зохицуулсан.
Энэхүү конвенц нь улс орнууд өөрийн соёлын өвөө буцаан авахад зохих хувь нэмрээ оруулж байгаагийн нэгэн жишээ нь 2013 онд АНУ-аас Монгол Улсад буцаан өгсөн Т-батаарын олдворыг уг конвенцын дагуу зохион байгуулсан.
Конвенцыг соёрхон баталснаар соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэхээр заасан зорилт арга хэмжээний хүрээнд соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэхээс гадна олон улсын эрх зүйн хүрээнд соёлын өвийн хууль бус худалдаатай үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болно.