Олимпын спортын шинэхэн төрөл 3х3 сагсан бөмбөг нь хотын спорт дундаа хамгийн том багийн спорт юм.
Хүүхэд, залуусын дунд өргөн тархсан 3х3 сагсан бөмбөг 2000-гаад оны сүүлээр нэгдсэн дүрэмтэй болж, улмаар 2007 оны Макаод болсон Азийн танхимын наадмын хөтөлбөрт анхлан багтжээ.
Үүнээс хойш Залуучуудын Азийн наадам, Залуучуудын олимпын наадмын бүрэлдэхүүн хэсэг болсон.
Харин “Токио-2020” олимпоос эхлэн зуны олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаад байна.