Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/173 дугаар захирамжаар батлагдсан гамшгийн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.
Тус хурлаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгүүдээс газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах, хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед ажиллах, ус, цаг уурын аюултай болон гамшигт үзэгдэл, ослын үед ажиллах, объектын болон ой, хээрийн түймрийн үед ажиллах, цацраг хими болон тэсэрч дэлбэрэх бодисын ослын үед ажиллах нарийвчилсан төлөвлөгөөнүүдийн төслийг танилцуулж, хэлэлцүүллээ.
Хурлаас ажлын хэсгүүд төлөвлөгөөг эцэслэн хянуулж, нийслэлийн Засаг даргын захирамжаар батлуулах, төлөвлөгөөнд тусгагдсан бэлэн байдлыг хангах ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах албадад шаардлагатай нөөц, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг үе шаттай шийдвэрлэх, байгууллагын хэмжээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, дадлага, сургууль зохион байгуулан, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг чиглэл болголоо.