НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 6, 7-ний өдрүүдэд зохион байгуулсан "Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри" тэмцээнд Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаа аваргаар тодорсон. Харин "Улаанбаатар дэлхийн их дуулга" тэмцээн өнөөдрөөс эхэлж байна. Энэ амралтын өдрийг дуустал үргэлжлэх уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байр дотор эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй.