Нийслэлийн Онцгой байдлын газар 2019 оноос Олон Улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, менежментийн тогтолцоо олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. “Монсертф” тохирлын үнэлгээний байгууллагаас өнөөдөр НОБГ болон бүтцийн нэгжүүдэд ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, менежментийн тогтолцоо, олон улсын стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан давтан гэрчилгээ олгох арга хэмжээ боллоо.
Тус газрын дарга, хурандаа А.Дашням болон бүтцийн нэгжийн дарга, захирагч нар хүлээн авч талархал илэрхийллээ.
Менежментийн тогтолцооны гэрчилгээг “Монсертф” тохирлын үнэлгээний байгууллагын баталгаажуулалтын зөвлөлийн дарга Г.Билгүүн гардуулан өгсөн юм.