Цаг үеийн мэдээ

Өчигдөр АН-аас УИХ—ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч есөн хүн мэдээлэл хийж, нэр дэвшигч П.Мөнхтулгыг хууль бусаар баривчлан, сонгох сонгогдох эрхэд халдсан хэмээн мэдээлэл хийсэн. Харин үүнийг үгүйсгэн Архангай аймгийн цагдаагийн газраас "Цагдаагийн байгууллагын нэр төрд халдаж, худал мэдээлэл тараасан" хэмээн мэдээлэл юм. 

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ талаарх байр сууриа өөрийн цахим хуудастаа илэрхийлсэн байна. Тэрбээр  “УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч “М” нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдол, мэдээллийг Архангай аймгийн Цагдаагийн байгууллагад ирүүлсэн байх ба өөрийг нь дуудаагүй байхад, сайн дураараа цагдаагийн байгууллагад ирж, улмаар өөрийг нь баривчиллаа гэх илт худал мэдээлэл түгээсэн. Сонгуулийн улс төржилтдөө хууль сахиулах байгууллагыг оролцуулан худал мэдээлэл тарааж, акц хийхгүй байх, ийм худал мэдээлэлд автахгүй байхыг иргэд, сонгогчдодоо анхааруулъя” гэжээ.

Таны сурталчилгаа