“BTS” хамтлагаас хамгийн анх цэргийн албанд явсан нь Жин. Тэрбээр 18 сарын турш цэргийн алба хаасны дараа лхагва гарагт /2024.06.12/ халагдаж ирсэн юм.
Жил бүр “BTS” хамтлагийг дебютээ хийснийг тэмдэглэдэг “BTS FESTA” нэртэй арга хэмжээ БНСУ-д болдог байна. Цэргээс ирснээ тохиолдуулан Жин өнөөдөр болох тус арга хэмжээний үеэр мянган шүтэн бишрэгчээ тэврэх болжээ.
Тэрбээр мянган шүтэн бишрэгчээ тэвэрсний дараа 3 мянга гаруй фенүүдээ оролцуулсан өөр нэгэн арга хэмжээ явуулах юм.
Тус арга хэмжээнд Жин шүтэн бишрэгчидтэйгээ ярилцаж, хүссэн дууг нь дуулж өгнө. “BTS FESTA”-гийн арга хэмжээг “Weverse” нэртэй платформ дээр шууд дамжуулна.
Тэврэх арга хэмжээнд нэр нь сугалагдсан 32 настай Пак “Би Жинтэй уулзах боллоо гэж бодохоор үнэхээр жаргалтай байна. Хожно гэж ерөөсөө төсөөлөөгүй. Итгэж чадахгүй байсан учир хожсон гэдгээ дахин дахин шалгасан” гэжээ.
Сугалаанд оролцохын тулд тус хамтлагийн цомгийг тусгай вэбсайтаас худалдан авах ёстой байсан юм. Олон цомог авах тусам нэр нь сугалагдах магадлал өсөх системийг “BTS”-ийн харьяалагддаг “HYBE” агентлаг ашигласан байна.
Гэвч энэ нь “HYBE” энэхүү арга хэмжээг ашиглан цомог худалдах санаатай байна гэх шүүмжлэл дагуулсан тул өмнө нь “BTS”-ийн ямар ч цомгийг худалдан авсан хүмүүс сугалаанд оролцох боломжтой болгожээ.
Эх сурвалж: BBC