Цаг үеийн мэдээ

Big Bang хамтлагийн дуучин G-Dragon "Kaist" их сургуулийн Механик инженерийн тэнхимд 2026 оныг хүртэл профессороор ажиллахаар болжээ.

Солонгос улсын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд KAIST их сургуулийн зүгээс шинжлэх ухаан, соёлын салбарыг нэгтгэж буй аж. Энэхүү бодлогынхоо хүрээнд тэд Big Bang хамтлагийн G-Dragon-д томилолтын гэрчилгээ гардуулсан бөгөөд түүнийг хоёр жилийн хугацаанд багшлах тухай гэрээ хийжээ. Цаашилбал G-Dragon нь KAIST-ийн гадаад бодлогыг хариуцан ажиллахаар болсон төдийгүй их сургуулийн хөгжмийн хэсгийг хариуцах аж.

Тэрээр бакалаврын болон магистрын оюутнуудад зориулсан манлайллын лекц уншиж, KAIST-ийн гишүүдтэй харилцах соёлын арга хэмжээ зохион байгуулж, бүтээлч болон салбар хоорондын өсөлтөд шаардлагатай урлагийн бодлогуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү мэдээтэй холбоотойгоор тус сургуулийн Механик инженерийн танхимын сайт гацаж ачааллаа дийлэхээ больжээ. Мөн түүнчлэн цаашдаа сургуулийн элсэлт ч ачаалалдаа дарагдах бололтой байна.

Б.НАНДИН-ЭРДЭНЭ

Таны сурталчилгаа