Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй цахилгаан автомашины "Tesla" компани хамгийн өндөр хувьцаа эзэмшигчдээ 56 тэрбум долларын урамшуулал олгоно.
Өнөөдөр болсон хурлаар “Tesla”-ийн хувьцаа эзэмшигчид Илон Маскийн 56 тэрбум долларын урамшууллыг хүлээн зөвшөөрч, цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн хууль ёсны бүртгэлийг Техас муж руу шилжүүлэх шийдвэрийг баталсныг Маск мэдэгджээ.
Одоогийн байдлаар Илон Маск дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй цахилгаан автомашины компани болох “Tesla”-ийн 12 гаруй хувийг эзэмшдэг буюу хамгийн том хувьцаа эзэмшигч юм. Компанийн удирдлагууд Маскийг “Tesla”-ийн амжилтад чухал үүрэгтэй хүн гэж тодорхойлжээ. Мөн дэлхийн хамгийн чинээлэг эрхэм зах зээлийн үнэ цэнэ, орлого, үр ашиг зэрэг бүх амбицтай зорилтоо биелүүлсэн учраас уг багцыг хүртэх эрхтэй гэж Удирдах зөвлөл “X”-ээр мэдэгдсэн байна.
Энэ оны эхээр урамшуулалд хориг тавьсан Делавэрийн шүүх санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Маск урамшууллын багцад нь тавьсан хоригийг хүчингүй болгуулахын тулд нэлээдгүй хугацаанд хүлээх шаардлагатай болж магадгүй.
Хувьцаа эзэмшигчдийн уулзалт болохоос нэг өдрийн өмнө “Tesla”-ийн хувьцаа 3.9%-ийн өсөлттэй байсан бол пүрэв гарагийн “premarket” дээр 6.6%-ийг өсөлт үзүүлсэн байна.
АНУ-ын корпорацын түүхэн дэх хамгийн том урамшууллыг хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонх зөвшөөрсөн нь Маскийн компани дахь цаашдын оролцооны талаарх хөрөнгө оруулагчдын санаа зовнилыг бууруулахаас гадна уг урамшуулалд хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тэмцэлд нь дэмжлэг болох юм.
Өмнө нь “Glass Lewis” болон “Institutional Shareholder Services” (ISS) зэрэг томоохон прокси фирм хувьцаа эзэмшигчдийг урамшууллаас татгалзахыг уриалж байсан бол Норвегийн баялгийн сан зэрэг томоохон хөрөнгө оруулагчид үүнийг эсэргүүцэхээ мэдэгдэж байв.
Хувьцаа эзэмшигчид жил тутмын хурлаас өмнө саналаа өөрчлөх эрхтэй.
“Tesla”- ийн хувьцаа эзэмшигчид мөн компанийн бүртгэлийг Делавэрээс Техас руу шилжүүлэх, Маскийн ах Кимба болон Жеймс Мердок нарын ТУЗ-ийн гишүүнээр дахин сонгохыг дэмжжээ.
DR. ADITYA
2024-06-15
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00