Цаг үеийн мэдээ

2024 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б нь бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

МАН-аас энэхүү хэрэгтэй холбоотойгоор улс төрийн шийдвэр гаргаснаа танилцууллаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Өвөрхангай аймгийн Сант суманд 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал гарсанд талийгаачийн ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын Сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёсзүйн хариуцлага хүлээлгэж нэр дэвшигчээс эгүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН-ын Сонгуулийн төв штабаас гаргасан болно. Хууль хяналтын байгууллагын холбогдох дүгнэлт гартал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн бусад нам болон нэр дэвшигчдэд уриалж байна" гэлээ. 

Таны сурталчилгаа