Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн пүрэв гарагт Дональд Трамп Америкийн төдийгүй дэлхийн томоохон компаниудын CEO нартай хаалттай уулзалт хийж, Ерөнхийлөгчөөр сонгогдвол бизнесийн орчинд юу хийх талаар ярилцжээ. 

Тус уулзалтад Blackstone (BLK), JPMorgan (JPM) ,Citigroup (C), Bank of America (BAC), Nasdaq (^IXIC) Apple (AAPL)-н CEO тэргүүтэй дэлхийн нөлөө бүхий 100 гаруй CEO очсон байна. Уулзалтын үеэр Дональд Трамп Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол корпорацуудын татварыг 21 хувиас 20 хувь болгон бууруулах, бүр цаашлаад 15 хувьд аваачих талаар мэдэгджээ.

Б.НАНДИН-ЭРДЭНЭ

Таны сурталчилгаа