Японы Цагдаагийн газраас “Галт тэргэн дотор хулгай хийсэн хэргээр Монголын иргэн, 30 настай Д-г баривчиллаа” гэх мэдээлэл өгсөн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ.
Сэжигтэн энэ сарын 16-ны өдрийн 00:00 цагт Яманотэ шугамын Шинэоокүбо буудал дээр зогсож байсан галт тэрэгний суудал дээр согтуу хэвтэж байсан 32 настай иргэний цүнхийг хулгайлах үедээ газар дээрээ баригдсан байна.
Хохирогчийн цүнхэнд 60 мянган иен бүхий түрийвч, гар утас байсан ба сэжигтэн “Цүнх миний хөл доор байсан тул эзэнд нь өгөх гэж байсан” гэх мэдүүлэг өгчээ.
Тус улсын цагдаагийн газраас “Манай нэг ажилтан хэрэг гарахаас нэг цагийн өмнө галт тэргэн дотор сэлгүүцэж байсан сэжигтэй этгээдийг даган мөрдсөн. Ингээд согтсон хүний цүнхийг хулгайлаад гарах гэж байхад нь түүнийг саатуулан баривчилсан” гэж мэдэгдсэн байна.
Сэжигтэн монгол залуу өнгөрсөн оны хоёрдугаар сард тус улсад ирсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
Б.НАНДИН-ЭРДЭНЭ
Хогийн төр
2024-06-19
Хаа явсан газраа гай болж бдаг хулгайчууд юмаа.
К
2024-06-19
Гадаадад аав ээжтэйгээ нэр бүлээрээ хулгай хийж амьдардаг хүмүүс их бий. Ялангуяа Европод. Хулгай удамшдаг. Өвөг дээдэс нь, үр удам нь хулгайч л гэсэн үг. Ичмээр юм.
Зочин
2024-06-19
Ингээд нэр усыг нь зарлаж бай. Манай цагдаа иргэн Д гэж тэнэгтдэг
Улс
2024-06-19
Улс лрны нэрийг гадаадад ингэж гаргаж байгаа хүмүүсийг барьж ирээд нэр устай нь зарлах хэрэгтэй. Эндээ бол одоо дүүрч..
зочин
2024-06-20
нэр устай нь бичих хэрэгтэй шүү балиар заваан юмнууд нэгэндээ гай болох юм даа хулгай шиг муухай зүйл байхгүй шүү ичиж үхлдээ