АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн инженерүүд гараг хоорондын “Voyager 1” аппаратыг Дэлхийгээс 24 тэрбум км зайнаас засварлажээ. Засварын ажил долоон сар үргэлжилсэн байна.
47 жилийн өмнө хөөргөсөн “Voyager 1”-т 2023 оны арваннэгдүгээр сард хөлгийн гурван компьютерын нэгт нь техникийн гэмтэл гарсны улмаас ямар ч утга, агуулгагүй дохио илгээх болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард инженерүүд аппаратын нислэгийн мэдээллийн дэд системд даалгавар илгээх замаар гэмтлийг хэсэгчлэн зассан байна. Ингэхдээ тэд тус дэд системийг хэдэн тэрбум км зайнаас кодыг нь өөрчлөх аргыг хэрэглэж, “Voyager 1” гэмтсэн хэрэгслийг ажиллагаанд оруулжээ. НАСА агентлагийн мэдээлснээр, хөлгийн мэдээллийн системийг сэргээж, ажиллагаанд оруулсан ч сансрын аппаратыг бүрэн сэргээн засварлах шаардлагатай аж. “Voyager 1” аппарат дэлхий хооронд дохио нэг талдаа 22.5 цагийн дараа хүрдэг байна.
Б.НАНДИН-ЭРДЭНЭ