Цаг үеийн мэдээ

Гэр бүл нь Освенцимд алагдсан Холокостын үеэр амьд үлдсэн 102 настай эмэгтэй Германы Vogue сэтгүүлийн 7, 8 дугаар сарын дугаарын нүүр царай болжээ. 

Холокост гэдэг нь Адольф Гитлерийн удирдаж байсан Нацист Герман түүний холбоотнууд дэлхийн хоёрдугаар дайны явцад жүүдүүдийг аймаглан устгасан явдлыг тодорхойлоход хэрэглэдэг нэр томъёо юм.

Тэдний ээж нь дүүтэй нь хамт цөлөгдөж хоёулаа алагдсан юм. Гэвч явахаасаа өмнө охиндоо "Амьдралаа бүтээхийг хичээгээрэй" гэсэн захиас үлдээжээ.

Фридландер Германы Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би талархаж байна. Би үүнийг хийж чадсандаа талархаж байна. Ээжийнхээ хүслийг биелүүлж чадлаа. Би амьдралаа бүтээсэн" гэж хэлжээ.

Германы Vogue сэтгүүл энэ жил Фридландертэй дөрвөн удаа уулзсан бөгөөд хавтасны зургийг Берлин дэх Ботаникийн цэцэрлэгт дөрөвдүгээр сард авсан гэж мэдэгджээ. Сэтгүүлийн редакцийн агуулгын дарга Керстин Венг хэлэхдээ "Энэ дугаарын сэдэв нь хайр бөгөөд тэдний дуртай бүтээлүүд, дуртай хүмүүсийг багтаасан" гэжээ. Цуглуулагчийн дугаарын нүүрэн талд Фридлендерийн бичсэн "хайр" гэсэн үг, мөн түүний гарын үсэг орсон байна.

Фридлендерийн олон тооны зургуудыг багтаасан олон хуудастай бүтээл нь нацист Германд өссөнөөс эхлээд Холокостоос эсэн мэнд амьд үлдсэн түүний амлалт хүртэлх олон сэдвийг хамардаг.

Хэдийгээр 102 настай ч Фридлендер Vogue сэтгүүлийн хамгийн өндөр настай модель биш юм. Өнгөрсөн жил Филиппиний Vogue сэтгүүл дөрөвдүгээр сарын дугаарынхаа нүүрэнд Мария Оггай гэгддэг 106 настай шивээсчин Апо Ванг-Одыг сонгосон нь хамгийн өндөр настай фото модель байсан юм.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2024/06/20/style/holocaust

Б.НАНДИН-ЭРДЭНЭ

Таны сурталчилгаа