Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал өгөх бөгөөд 34 улсын Дипломат төлөөлөгчийн газарт 13095 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэн байна. Санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр тухайн орон нутгийн цагаар 07:00 цагт эхлээд байгаа юм.