ОХУ-ын Хойд Кавказын Бүгд Найрамдах Дагестан хотод 2 халдлага гарсан гэж албаныхан мэдээлэв. Ням гарагт Оросын өмнөд хэсэгт зохион байгуулалттай халдлага болж, Эртний еврей нийгэмлэгийн өлгий Дербент хотод зэвсэгт этгээдүүд сүм рүү халдаж, улмаар галдан шатаасан байна.
Хоёр халдлагын үеэр 25 хүн шархадсан гэж Оросын албаны хүмүүс мэдэгдэв.
Амиа алдсан хүмүүсийн дунд 15 цагдаа, нэг санваартан, хамгаалалтын ажилтан Мөн халдлага үйлдэгчдийн зургаа нь нас барсан бөгөөд цагдаа нар бусдыг нь хайж байгаа гэж мэдээлжээ.
Халдлага үйлдсэн этгээдүүдийг тогтоогоогүй байгаа ч Дагестан улсад өмнө нь исламистуудын халдлага болж байсан юм. Ням гарагт болсон халдлагад хоёр сүм, хоёр синагог өртжээ. Дагестаны хамгийн том хот Махачкалад үнэн алдартны сүмийн тахилч амиа алдсан байна.
Амиа алдсан 15 албан хаагчийн тоог Дагестаны Бүгд найрамдах улсын удирдагч Сергей Меликов өгсөн байна.
2007-2017 оны хооронд Кавказын Эмират, дараа нь Кавказын Исламын Эмират хэмээх жихадист байгууллага Дагестан болон ОХУ-ын хөрш Чечень, Ингушет, Кабардин-Балкар зэрэг улсуудад халдлага үйлдэж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Владимир Путин "Орос улс шашин хоорондын эв найрамдал, шашин, үндэстэн хоорондын эв нэгдлийн хосгүй жишээг харуулж байгаа учраас лалын фундаменталистуудын террорист халдлагын бай болж чадахгүй" гэж онцолж байсан.
Гурван сарын өмнө Оросын дотоодын аюулгүй байдлын алба ФСБ Москвагийн синагог руу халдлага үйлдэх Исламын бүлэглэлийн төлөвлөгөөг таслан зогсоосон гэж мэдээлсэн.
Оросууд Украиныг бүрэн хэмжээгээр довтолж эхэлснээс хойш оросуудын гол дайсан нь Украин болон "хамтын барууны орнууд" гэж үзэх болсон. Энэ бол Оросын эрх баригчид албан ёсны мэдээлэлд олон нийтэд эргэлзээ төрүүлэхгүйн тулд өөрчлөхийг хүсэхгүй байгаа мессеж юм.
Махачкалад зэвсэгт этгээдүүд нэг гудамжинд замын цагдаа руу гал нээж, өөр гудамжинд цагдаагийн машиныг шатаасан тухай ТАСС төрийн өмчит агентлаг мэдээллээ.
Дагестаны бүс нутгийн Оросын удирдагч Сергей Меликов мэдэгдэл хийхдээ, халдлагын үеэр шуурхай штаб байгуулсан байна. "Өнөө орой Дербент, Махачкалад үл мэдэгдэх этгээдүүд нийгмийг эмх замбараагүй болгохыг оролдсон. Урьдчилсан мэдээллээр тэдний дунд хохирогчид байгаа" гэж Меликов мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: abcnews.go.com
Б.НАНДИН-ЭРДЭНЭ