“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны жүжигчин Тамайо Перри Хавайд серфинг хийж байгаад акулын дайралтад өртөж нас баржээ. Өдгөө 49 настай тэрээр ням гарагийн үдээс хойш нас барсан гэж Хонолулугийн онцгой байдлын алба хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд Малаекахана далайн эрэг рүү яаралтай тусламж дуудсан байна. Гэвч Перриг далайгаас цанаар эрэгт авчирсны дараа түргэн тусламжийнхан нас барсан гэж мэдэгджээ.
Перри франчайзын дөрөв дэх кино болох "Карибын тэнгисийн дээрэмчид: Харийн далайн давлагаа" кинонд тоглосон. Тэрээр мөн Lost, Hawaii Five-0, Blue Crush зэрэг кинонд тоглож байсан билээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/
Б.НАНДИН-ЭРДЭНЭ