Цаг үеийн мэдээ

Зургаадугаар сарын 24-нд Кёнгидо мужийн Хвасон-Си мужийн Сосин-Мён дахь литийн батарейны үйлдвэрт гал гарч, 22 хүн нас барж, 8 хүн шархадсан. Үйлдвэр доторх литийн батарейнууд тасралтгүй дэлбэрснээс болж гал улам даамжирч гал унтраах, аврах ажилд хүндрэл учруулж байна. Гал удаан үргэлжилбэл барилга нурах вий гэсэн болгоомжлол буй. Кёнгигийн Гал түймэр, гамшгийн штабын мэдээлснээр Aricell үйлдвэрт гал 10:31 цагийн орчимд гарсан байна. Aricell нь лити батарей үйлдвэрлэж, нийлүүлдэг, ялангуяа ухаалаг сүлжээнд ашигладаг ухаалаг тоолуур үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай.

Тус үйлдвэр нь нийт 5530 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий гурван давхар төмөр бетонон 11 барилгаас бүрдэх ба голчлон химийн аюултай бодис, тэр дундаа лити зэрэг бодисыг боловсруулдаг.

60 гаруй насны эрэгтэй бие нь бүхэлдээ түлэгдэж, зүрх нь зогсонги байдалтай эмнэлэгт хүргэгдэж, улмаар нас баржээ. Мөн гал түймрийн улмаас нэг хүн хүнд, таван хүн хөнгөн гэмтэл авч, амь үрэгдэгсдийн тоог нэмэгдсээр байна. Амь үрэгдэгсдийн 20 нь гадаадын ажилчин, түүний дотор Лаосын нэг хүн, нэр нь тодорхойгүй нэг хүн, БНХАУ-ын 18 хүн байсныг албаныхан тогтоожээ.

Гал 3-р байрны 2-р давхрын нэг лити батарейнаас гарсан гэж мэдээлсэн. Хоёр давхарт 32,000 орчим лити батарей хадгалагдаж байгаа тул галын дөл маш хурдан тархсан гэж таамаглаж байна. Литиум батарейны галыг усаар унтраахад хэцүү байдаг тул гал сөнөөгчид хуурай элс бэлтгэсэн ч хүчтэй дөл, дэлбэрэлтийн улмаас барилга руу орох боломжгүй болжээ.

Гал түймэр унтраах ангиас хоёр дахь шатны хариу сэрэмжлүүлгийг гаргаж, олон гал унтраах ангиас 159 албан хаагч, 63 техник хэрэгслийг дайчлан галыг унтраахад төвлөрүүлжээ. Гал гарснаас хойш дөрвөн цагийн дараа ч үе үе дэлбэрэлтүүд гарсаар байгаа нь гал унтраах ажилд хүндрэл учруулж байв. Нөхцөл байдалд хяналт тавих зорилгоор галын шугам байгуулсан. Анхны гал унтраах ажиллагаа амжилттай болсны дараа аврах багууд дотоодод хайлт хийж, бүртгэлгүй ажилчдыг гар утасны байршлаар нь хайж байгаа аж.

Хвасон галын станцын гамшгаас урьдчилан сэргийлэх ажилтан Ким Жин Янг хэлэхдээ "Өнөөдөр энгийн болон өдрийн ажилчдыг оролцуулаад 67 орчим хүн ажиллаж байгаа гэсэн тооцоо гарсан. Тиймээс ажилчдын тоог хараахан батлаагүй байна. Компанийн тооцоогоор өнөөдөр 67 хүн ажиллаж байсан бөгөөд одоогоор 22 хүн сураггүй байна" хэмээн хэлэв.

Эх сурвалж: allkpop.com

Б.НАНДИН-ЭРДЭНЭ

Таны сурталчилгаа