Цаг үеийн мэдээ

Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг зарлалаа. 

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулах боломжтой бөгөөд хуульд зааснаар МУ-ын иргэн 10 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой бол ААН 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой юм.

Тэгвэл УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатарт  иргэн, аж ахуй нэгжээс нийт 1,8 тэрбум төгрөгийн хандив цугларч 401 сая төгрөгийг зарцуулсан байна. 

Ингэхдээ 116 сая төгрөгийг сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, тараах зардалд зарцуулсан бол 52 сая төгрөгийг хэвлэл мэдээлэл, радио, телевизэд сурталчилгаа явуулахад зарцуулжээ. 

Таны сурталчилгаа