Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг зарлалаа.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулах боломжтой бөгөөд хуульд зааснаар МУ-ын иргэн 10 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой бол ААН 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой юм.
Харин УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хандивын данс нээгээгүй. Сонгуулийн компанит ажлын зардлаа 100 хувь өөрийн хөрөнгөнөөс гаргасан байна.
Тэрээр өөрийн хөрөнгөнөөс 1,4 тэрбум төгрөгийг гаргаж 438 сая төгрөгийг зарцуулсан байна.
Ингэхдээ:
Тараах материал хэвлүүлэх, иргэдэд тараахад 81 сая 220 мянга
Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 230 сая 433 мянга 285 төгрөг
Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 38 сая
Цахим орчин ашиглах зардалд 82 сая 500 мянга
Бусад зардалд 6 сая 780 мянга 700 төгрөг зарцуулсан гэж ҮАГ-ын мэдээлэлд дурджээ.
Shagdarjav.B.
2024-06-27
Novsh yumaa ene zardlaa ergvvleed yaaj oloxyum boloo...tailbar xiigeech...