Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг зарлалаа.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулах боломжтой бөгөөд хуульд зааснаар МУ-ын иргэн 10 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой бол ААН 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой юм.
Харин УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт хандивын данс нээгээгүй. Сонгуулийн компанит ажлын зардлаа 100 хувь өөрийн хөрөнгөнөөс гаргасан байна.
Тэрээр өөрийн хөрөнгөнөөс 855 сая төгрөгийг гаргаж 598 сая төгрөгийг зарцуулсан талаараа ҮАГ-т хүргүүлсэн тайландаа дурджээ.
Ингэхдээ,
- Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх зараах зардалд 101 сая 884 мянган төгрөг
- Нийтийн эзэмшлийн зам, талбайд сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байршуулахад 37 сая 200 мянган төгрөг
- Намын далбааг байршуулахад 330 мянган төгрөг
- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 254 сая 868 мянган төгрөг
- Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 191 сая 400 мянган төгрөг тус тус зарцуулсан байна.