Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг зарлалаа.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулах боломжтой бөгөөд хуульд зааснаар МУ-ын иргэн 10 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой бол ААН 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой юм.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Самандын Жавхлан сонгуулийн компанит ажилдаа 95 сая 189 мянган төгрөг зарцуулсан байна.
Тус зардлаас 28 сая 650 мянган төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс гаргасан бол 4 сая 339 мянган төгрөгийг нам, эвслээс 51 сая төгрөгийг иргэдийн зүгээс хандивлажээ.