Цаг үеийн мэдээ

Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг зарлалаа. 

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулах боломжтой бөгөөд хуульд зааснаар МУ-ын иргэн 10 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой бол ААН 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой юм.

Тэгвэл УИХ-ын сонгуулийн IV тойрогт МАН-аас нэр дэвшигч, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа сонгуулийн хандивын дансанд нийт 762 сая 503 мянган төгрөг цугласн байна. 

Дээрх хандивын 135 сая төгрөгийг зургаан аж ажуй нэгж буюу хуулийн этгээдээс, 625 сая 503 мянган төгрөгийг 161 иргэн цалин хөлс, тэтгэвэр, хадгаламжийн орлогоосоо өгчээ. 

Таны сурталчилгаа