Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг зарлалаа.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулах боломжтой бөгөөд хуульд зааснаар МУ-ын иргэн 10 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой бол ААН 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой юм.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга сонгуулийн сурталчилгааны компанит ажилдаа 1 тэрбум 20 сая төгрөг зарцуулсан тухайгаа аудитын байгууллагад тайлагнажээ.
Түүний хандивын дансанд нийт 1 тэрбум 229 сая төгрөг цуглаж 1 тэрбум 20 сая төгрөгийг зарцуулсан байна.
Тодруулбал нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн хандивын дансанд 34 аж, ахуй нэгж буюу хуулийн этгээдээс 950 сая төгрөг, 72 иргэнээс 279 сая 61 мянган төгрөгийг хандивласан байна.
nyambaatar хотын захирагч.
2024-06-27
Аргагүй л нэр хүндтэй хүн юмаа . Монголчууд их л хүлээж дээ.Амжилт ялалт.