Цаг үеийн мэдээ

Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг зарлалаа. 

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулах боломжтой бөгөөд хуульд зааснаар МУ-ын иргэн 10 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой бол ААН 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой юм.

Бид сонгуулийн сурталчилгааны 17 хоногт нэр дэвшигчид хэдий хэмжээний хандив цуглуулж зарцуулсан талаар цувралаар хүргэж буй. 

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг нийт 9 мандаттай. Тус тойрогт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн, С.Ганбаатар болон О.Алтангэрэл, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Э.Болорчулуун нарын нэр дэвшигчид бий.

Тэд өнгөрсөн сурталчилгааны өдрүүдэд нийт 4 тэрбум 382 сая 800 мянган төгрөгийн санхүүжилтийг босгосон байна. Үүнээс 1 тэрбум 853 сая 881 мянган төгрөгийг иргэдийн хандиваар цуглуулжээ. 

Нэр дэвшигч тус бүрээр сонгуулийн зардлыг харвал: 

Д.Ганбат: 694 сая 429 мянга 999 төгрөг 

Д.Алтангэрэл: 378 сая 762 мянга 199 төгрөг 

А.Адъяасүрэн: 403 сая төгрөг 

С.Ганбаатар: 556 сая 661 мянга 472 төгрөг 

П.Мөнхтулга: 323 сая 77 мянга 654 төгрөг 

Д.Цогтбаатар: 306 сая 266 мянга 098 төгрөг 

Д.Жаргалсайхан: 456 сая 328 мянга 996 төгрөг 

Э.Болорчулуун: 413 сая 312 мянга 097 төгрөг 

Г.Хосбаяр: 850 сая 961 мянга 098 төгрөгийн санхүүжилтийг тус тус босгосон байна. 

Таны сурталчилгаа