Цаг үеийн мэдээ

Сонгуулийн тухай хуулийн

30.2 саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;

/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.3 саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;

30.4 аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

Иймд иргэн та санал авах хуудасны зургийг олон нийтийн сүлжээгээр тараасан тохиолдолд 10 сая төгрөгөөр торгох хуультай тул хуулийн хүрээнд саналаа өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа.

Таны сурталчилгаа