Цаг үеийн мэдээ

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, эхнэрийн хамт УИХ-ын сонгуульд саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсний дараа мэдээлэл хийлээ. 

Иргэн хүн саналаа өгнө гэдэг төрт улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, баталгаажуулах үйл ажиллагаанд биечлэн оролцож иргэнийхээ үүргийг биелүүлж байна гэсэн үг. Нөгөө талаар сонгуулийн үйл ажиллагаанд оролцож саналаа өгнө гэдэг нь бид Үндсэн хуульт ёс, ардчилал, эрх чөлөөт төрөө бэхжүүлэх иргэний үүргээ биелүүлж, ирээдүй хойч үеийнхээ аюулгүй байдал, улс эх орныхоо сайн сайхны төлөө, хөгжил дэвшлийн төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Иргэн бүрийн саналын цаана эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа явж байдаг. Иргэн бүрийн саналын цаана өөрсдийнх нь болон ирээдүй хойч үеийнх нь хувь заяаны асуудал явж байдаг. Иргэн бүрийн саналын цаана улс орны хөгжил дэвшил, сайн сайхан сонголтын том эрх ашиг явж байдаг учраас 4 жилд нэг болдог сонгуульд иргэд маань идэвх санаачилгатай оролцож байгаад сайхан байна. Энэ цаг үед саналын ирц бүрэн байх нь хамгийн чухал. Ирц бүрэн байж, иргэд идэвхтэй саналаа өгч байж сонгууль амжилттай явах боломж нөхцөл бүрдэнэ. 

С.ОТГОН 

Таны сурталчилгаа