20:00 цагийн байдлаар нийт 2.224.233 сонгогчоос 1 сая 276 мянга гаруй иргэн санал өгч, сонгуулийн ирц 61.3 хувьд хүрлээ.
Хамгийн их ирцтэй аймаг Завхан 68 ирцтэй байгаа бол хамгийн их ирцтэй дүүрэг Багахангай 66.8 хувьтай саналаа өгөөд байна. Хамгийн бага ирцтэй аймаг Сэлэнгэ 56.3 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй дүүрэг Чингэлтэй 58.3 хувийн ирцтэй саналаа өгчээ. Нийт эмэгтэйчүүдийн 65.7 хувь нь саналаа өгсөн бол эрэгтэйчүүдийн 57.7 хувь нь саналаа одоогоор өгөөд байна.
2024 оны УИХ-ын ээлжит сонгууль дуусахад ердөө 2 цагийн хугацаа үлдлээ. Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцож, хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнээ сонгоорой.