Цаг үеийн мэдээ

МАН-ын сонгуулийн төв штабаас сонгуулийн санал хураалтын үйл явцтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийлээ. 

Б.Пүрэвдагва: Улс төрийн соёлын хувьд иргэд сонгогчдодоо таагүй мэдээлэл хүргэж байгаад хүлцэл өчье. Гэхдээ илтэд хууль зөрчсөн маш олон зүйлүүд илэрч байгаа учраас иргэдэд хүргэхээс өөр аргагүйд хүрлээ. Ялангуяа бэлэн мөнгө тараах, худал амлалт түгээхтэй холбоотой, иргэд сонгогчдод дарамт шахалт үзүүлж байгаа үйлдлүүд болон иргэдийг зөөж, сонгох эрхэд нөлөөлж байгаа маш олон үйлдлүүд илэрч, баримтаар баталгаажаад байна. УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан иргэдэд мөнгө тарааж байгаа хууль бус үйлдэл нотлогдсон. Энэ асуудал хуулийн байгууллагад шилжиж шалгах процесс эхэлсэн. УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Мөнгөнхуяг нь нэрийн хуудсаа 20 мянган төгрөгийн хамт багц болгож иргэдэд тарааж байгаа хууль бус үйлдэл нь баримтаар нотлогдлоо. УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багийн айлуудад 5000 дэвсгэртээр 300 мянган төгрөгийг тус бүр тараасан баримт мөн нотлогдож, хуулийн байгууллагад шилжлээ. УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Ганбат  мөн 100 мянган төгрөг тарааж байгаа нь баримтаар нотлогдсон. Түүний ухуулагчид иргэдэд бэлэн мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Хуулийн байгууллагад мөн шилжсэн. Худал мэдээлэл тараахтай холбоотой Өвөрхангай аймагт тус бүр хоёр оюутныг 1000 оюутны тэтгэлэгт хамруулна гэсэн зар мэдээлэл сумдын группүүдээр маш ихээр түгээж хууль зөрчиж байна. 

Сонгогчдод дарамт үзүүлж байгаа байдал хэрээс хэтэрч байна. УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт СХД-т АН-ын ажиглагч нар өөдөөс чинь хараад сууж байна АН-д саналаа өг. Ажиглагч хийж байгаа ярих боломжгүй гэж 99789846 дугаараас мессеж бичсэн баримт бидэнд ирээд байна. 

УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог ИХТ Д.Энхзориг гэж АН-ын төлөөлөгч өөрийн санал өгсөн хуудсаа олон нийтийн сүлжээнд байрлуулсан. УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт 98920250 дугаараас иргэд рүү залгаж АН-аас ярьж байна. Та саналаа өгсөн үү гэж асууж байна. Мөн цаг цагийн зайтай залгаж саналаа өгсөн үү, саналаа өгөөрэй гэх байдлаар иргэдийн сонголтод нөлөөлөх хууль бус үйлдлүүд гарч байна. Хүн зөөх байдал маш олон давтагдаж байна. Бүх аймгуудад. 

Эцэст нь хэлэхэд АН маш олон хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна. Үүнийгээ МАН хийж байгаа мэтээр худал мэдээлэл гаргаж байгаад харамсалтай байна. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа