Монгол Ардын намын Сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ.
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрхэм хүндэт Монгол Улсын сонгогч та бүхэндээ ес дэх удаагийн Монгол Улсын парламентыг бүрдүүлэх сонгуульд маш идэвхтэй оролцож, саналаа өгч, эрхээ эдэлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ 30 жилийг эхлүүлэх тухай улс төрийн намууд зөвшилцөж, энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийж чадсан. Парламент бол ард түмнээс хол харагддаг, парламентад 2 намаас өөр нам орж ирж чаддаггүй, нийгмийн салбар салбарын төлөөлөл орж ирж чаддаггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирж чаддаггүй, ажил олгогчдын төлөөлөл, мөн ажилтнуудын төлөөлөл, багш эмч нар гээд олон нийгмийн төлөөллүүд, хилийн чанадад байгаа монголчуудын төлөөлөл парламентад орж ирж чадахгүй 34 жил болсон байна. Өнөөдөр бид анх удаа 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг бүрдүүлж, салбар салбарын болоод нийгмийн дуу хоолойны төлөөлөл болсон ард түмний парламент бий болж байна. 76 дарга төвтэй байсан тогтолцоо зөвхөн нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөллийн зарчим нь нутаг дэвсгэрийн төлөөллийн байгууллага болж байна. Өнөөдөр бас анх удаа 34 жилийн түүхэнд 5-6 парламентын намтай болж байна. Энэ бол ардчиллын түүхэнд шинэ хуудсыг нээж байна гэж ойлгож болно. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхэд оролцсон энэ удаагийн парламентын бүх гишүүдэд талархал илэрхийлэх нь зүйтэй. Мөн АН болоод ХҮН-ын удирдлагуудад энэ удаагийн реформыг хийж чадсанд талархал илэрхийлье. Ингээд МАН урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болохоор тооцоолол ирж энэ сонгуульд ялалт байгуулж байна. Энэ бол МАН-ын ялалт гэхээс илүүтэйгээр ард түмний ялалт. Ард түмний дуу хоолой парламентад орж ирж байгаа тогтолцооны реформ, цоо шинэ 30 жилийн эхлэл үзэл санааны реформ болж байгаагаараа Монгол Улсын парламентын тогтолцоо гэдгээрээ онцлог юм. Одоо бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Яагаад гэхээр энэ шинэ зүйл. Шинэ дэг явна. Мөн парламентын намууд илүү бодлогын нам болно. Намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд бий болно. Үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Мөн ард түмний санал гээгдэхгүй. Авсан санал бүхэн толинд харж буй тусгал мэт ард түмний төлөөлөл болно. Өнөөдөр миний хувьд санал өгөх үедээ маш их сэтгэл хангалуун байсан зүйл бол 1990 онд сонгуульд маш идэвхтэй ардчилалдаа сэтгэл хангалуун байдлаар маш өндрөөр ирц бүрдүүлж бүгдээрээ төлөөллийнхөө төв байгууллага парламентыг бүрдүүлэх гэж саналаа өгсөн. Хамтдаа энэ түүхийг эхлүүлж, ардчилсан хувьсгал үнэт зүйл дээрээ эргэн ирэх ард түмний дуу хоолойны ялалт болж байна гэж харж байна. Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ, сонгуулийн сурталчилгаанд оролцсон бүх намын гишүүд дэмжигч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Дахин хэлэхэд энэ парламентад ажилласан энэ том тогтолцоог нээж чадсан парламентын гишүүддээ бас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Үзэл бодлын хувьд өрсөлдсөн бүхий л нам эвсэл, бие даагчдадаа мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын ялгаатай байдал бол ардчилсан нийгэм. Тийм учраас үзэл бодлын ялгаатай байдалдаа адил тэгш хандаж, шүүмжлэл бүрийг үйл ажиллагаандаа тусгахын төлөө хичээх болно. Монгол Улсад ардчиллын цоо шинэ жил, парламентын шинэ давлагааны хоёр дах үе эхэлж байна. Баярлалаа.
С.ОТГОН
К
2024-06-29
Ёстой зөв. Шинэ системээр сураггүй бсан нөхдүүдэд боломж олгосонд гоншигноод бгаа нөхдүүд баярлах хэрэгтэй. Өтоырогт өрсөлдсөн бол хамраараа газар хатгах байсан шүү.
Цэдэв
2024-06-29
Маш сайхан ярилцлага өгч байна бид яллаа гээд орилсонгүй ард түмний сонголтыг хүндэлж олон намын системтэй болж буйд баяр хүргэнэ гэдэг залуу хүний ухаан юмаа
Сонгогч
2024-06-29
Баяр хүргэе. Залуу удирдагч өөрсдөө ялсан ч , шинэ сонголт шинэ тогтолцоог гаргаж чадсан сонгогчдын сонголтыг дэжмин сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Сонгогчдоо хүндэтгэсэн таньд ажлын амжилт хүсье.
зочин
2024-06-29
Уг нь МАН 80 суудал авсан бол арай л ихийгхийж байсан юм. Одоо тоогоор нэг их дутахгүй ардчиллын цөөврүүд хэрүүл хийгээд ажлыг нь хийлгэхгүй дээ.